Dark Light
Нийгэм | 2022-04-05

Гадаадад хийгддэг өндөр өртөгтэй мэс заслыг Монголдоо хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2022.04.05/ Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллав.

2021, 2022 онуудад УНТЭ-т 9.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэхүү хөрөнгө оруулалтаар УНТЭ-ийн  Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хэсэг, Дүрс оношилгооны төв, Эрүүл мэндийг дэмжих төв, ЦЭСЧШСТөв, Чих хамар хоолой болон мэдрэлийн мэс засал, NGS анализатор, Дурангийн хэсэг Энтероскоп, C-аrm зэрэг тасаг, нэгжүүдэд шинэ багаж, тоног төхөөрөмж, шинэ технологиудыг нэвтрүүллээ. Ингэснээр гадагшаа явж эмчлүүлдэг, өндөр өртөгтэй хагалгааг эх орондоо хийлгэх боломж нөхцөл бүрдэж байна.Тухайлбал ХБНГУ-ын Brainlab  брендийн толгойн Neuro and ENT navigation system-ийг УНТЭ-ийн ЧХХСМЗТ-т 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс ашиглаж эхэлсэн. Энэхүү navigation system-ийг мэдрэл болон чих хамар хоолойн мэс заслын хавсарсан мөн хүндрэлтэй тохиолдлуудад хамрын дурангийн хүрцээр хийгдэх тохиолдолд ашигладаг. Дэлхий нийтэд хамрын хүрцээр орох гавлын суурийн мэс заслын үед маш түгээмэл ашигладаг алтан стандарт бүхий мэс заслын үед ашиглагдах сүүлийн үеийн шинэ технологи юм.  АНУ, БНСУ, Япон, Тайвань, Европын холбооны улсад хамгийн багадаа 30,000-USD-ийн өртөгтэй хийгддэг мэс заслыг Монголдоо хийх боломж ийнхүү бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10