Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн өгсөн үүрэг, гаргасан захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Өмнө нь 57-р байрны хойно байрлах 25, 24-р байрны зүүн талын 42 гараашийг буулгасан. Нийтдээ 1-р хороонд нийт 95 гарааш буулган газрыг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан тохижилтын ажил хийгдэнэ.
Гарааш эзэмшигч иргэдэд мэдээлэл хүргэж ажилласан бөгөөд Баянзүрх дүүргээс зохион байгуулж байгаа ажлыг дэмжин хамтран оролцлоо. Учир нь тус бүсийн ойр орчим сургуулийн бүсэд хамаардаг. Хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлэхээс гадна гэмт хэрэг гарах эрсдэл дагуулдаг байна.Тиймдээ ч иргэд буулгаж, газрыг чөлөөлж байгаа нь зөв ажил болсон гэдгийг хэлж байлаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ..
АДМИН







Нийгэм







