Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор энэ сарын 05, 06-ны өдрүүдэд “Таван эрдэнийг эмнэхүй” мал эмнэлгийн салбарын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч Д.Батчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газар, ХААИС, аймгийн Мал эмнэлгийн газар болон сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, Хилийн цэрэг, Политехникийн коллеж, махны зах, малын эмийн сангийн төлөөлөл нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
“Таван эрдэнийг эмнэхүй” мал эмнэлгийн салбарын зөвлөгөөнийг Мал эмнэлгийн салбарын хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, тогтоол шийдвэрүүд, орон нутагт тулгамдаж буй асуудлууд, малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, мал эмнэлгийн ажил үйлчилгээ, малын эмийн зохистой хэрэглээ шаардлагыг хангуулах, цахим гэрчилгээний шинэчлэл, хэрэгжилт, түүнд тавигдах хяналтыг сайжруулах, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг эрт илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх аргыг эзэмшүүлэх зорилготой юм.
АДМИН







Нийгэм







