Dark Light
Нийгэм | 2022-04-06

Да Хүрээ орчмын замын түгжрэлийг бууруулахад хамтарч ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цайз захын уулзвараас Шар хадны автобусны буудал хүртэл автомашин сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ эрхэлж байгаа 20 гаруй томоохон зах, 200 орчим иргэд, аж ахуй нэгж байгууллага байна. Зарим аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хариуцлагагүй үйлдлээс болж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, авто замын түгжрэл үүсдэг. Тухайлбал худалдаачид авто замын 1-р эгнээнд автомашинаа байрлуулахаас эхлээд орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэргийг дурдаж болно. 

Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэх, иргэд аж ахуй нэгжийг оролцоог хангах үүднээс хэлэлцүүлэг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 9-р хорооны засаг дарга  Г.Мягмардорж, 17-р хорооны засаг дарга З.Цэрэнмаа нар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргээс холбогдох хэлтсийн удирдлага, Замын цагдаа, худалдаа эрхлэгч, иргэд оролцлоо. 

Байгаль орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг багасгах, авто замын түгжрэлийг бууруулах үүднээс төрийн болон төрийн бус байгууллага иргэд хамтран ажиллахаар боллоо. Замын цагдаагийн газраас тогтмол замын цагдаагийн албан хаагч болон олон нийтийн цагдаа ажиллуулахаар болсон бол камержуулалт бусад ажлууд дээр Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Мягмардорж, 17-р хорооны засаг дарга З.Цэрэнмаа нар анхаарч ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10