Тагнуулын байгууллагаас шалгаж буй зарим хэрэг, хэрэгт холбоотойгоор баривчлан саатуулагдсан иргэдийн талаар ТЕГ-аас мэдээлэл өглөө.
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: "Экстремист үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тухайн этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажилалагааны явцад илэрсэн" гэлээ.
Тухайн хэрэгт өмгөөлөгч Б.Баасанцогт холбоотой эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад
ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр: "Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд Б.Баасанцогт нарын этгээдүүдийн эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн учраас тухайн гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчилсан" гэлээ.
АДМИН







Нийгэм







