Dark Light
Нийгэм | 2022-04-06

Туул голын сав газрын захиргааны даргыг ажлаас нь чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд өнгөрсөн хугацаанд ажилласан билээ. Орон нутаг болон нийслэлд биечлэн ажилласан гол зорилго нь бодит байдлыг мэдэх түүнээс улбаалан авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллахад чиглэж байв. 

Энэ хугацаанд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ. 

Мөн цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөнд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10