Dark Light
Нийгэм | 2022-04-06

О.Баасанхүү: Тодорхой мэдээллийг ил гаргах цаг болсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр ТЕГ-аас хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү: " Ардчилсан нам энэ асуудлыг эмзэг хүлээж авч байгаа. Ардчилсан намын үе үеийн лидерүүд бусдын гарт амиа алддаг. Хэрвээ та бүхэн эргээд санавал С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Г.Батхүү. Хэрвээ Г.Батхүү амьд сэрүүн байсан бол Ардчилсан нам ингэтлээ хагарал бутралд орох байсан уу. Тэгэхээр энэ хүн хэнд гай болж байсан бэ гэдэг асуултыг бодох цаг болсон. Ард түмэн бухимдалтай байгаа энэ цаг үед мэдээлэлд ойр байгаагаа ашиглаад ийм хариуцлагагүй мэдээлэл хийж болохгүй. Өчигдөр Ерөнхий сайд баахан  “Тататунга” хийсэн. Цаг нь болохоор хэлнэ гээд л явсан. Өнөөдөр Тагнуулын ерөнхий газар бас “Тататунга” хийлээ. Хэн гэдэг улс төрч юм, ямар улс төрийн байгууллага юм. Ямар төрийн объект юм. Энэ талаар өнөөдөр тодорхой мэдээллийг ард түмэн хүсэж байгаа. Энэ талаар тодорхой мэдээллийг ил гаргах цаг болсон. Эрх бариагүй Ардчилсан намын хувьд энэ мэдээллийн талаар ямар ч ойлголт алга. Энэ мэдээлэлтэй хамгийн ойр байдаг хүмүүс нь хууль хүчний байгууллага, төр засаг. Ард түмний тайван амгалан байдал, эв нэгдийг хангах үүднээс хэрвээ гэм буруутай бол  бодит гэм бурууг нь буруутай этгээдийг захиалагчтай хамт шийтгэх ёстой. Гэм буруугүй бол нэн даруй цагаатгаж тодорхой хүмүүсийг суллах ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10