Өнгөрсөн 3 сард Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны ажлын албаны орон нутаг хариуцсан ажилтнаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохирын худаг, Жаргалант сумын ариун цэврийн байгууламжийн бохирын худгаас их хэмжээний бохир ус хальж хөрсний бохирдол үүсгэж улмаар Хангал голыг бохирдуулж байгааг илрүүлэв. Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны ажлын албаны даргын зүгээс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/81 албан тоот шаардлагыг "Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" ОНӨҮГ-т хүргүүллээ.
Ийнхүү бохирдуулагч эх үүсвэрийг зогсоож, гэмтсэн шугам хоолойг засварлуулж, бохирдсон хэсгийг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэлээ. Мөн Жаргалант сумын бохирын худгийг засварлуулж, шороон далан байгуулж, бохирыг технологийн карт руу цуглуулах арга хэмжээг авахуулав.
АДМИН







Нийгэм







