Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар
"Энэ Засгийн газрын үед Хөшигийн хөндийд Богдхан төмөр зам болон бусад төлөвлөлтүүдийг цогц байдлаар нь авч үзээд "Шинэ Зуунмод" хотын ерөнхий төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Дараа нь хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг хийнэ.
Эхний ээлжид онгоцны буудлын ойролцоо бүтээн байгуулалт хийгдэх газруудад инженерийн дэд бүтцийн ажлын зургийг хийж дуусгаад байна. Ирэх сард цахилгаан, дулаан хангамж, цэвэрлэх байгууламж, усан сан, холбоо мэдээлэл, үерийн далан, инженерийн бэлтгэл ажлын зургийг хийнэ. Ерөнхий төлөвлөгөө батлагдсан учраас инженерийн дэд бүтцийн ажлын зургуудад магадлал оруулж, эцэслэнэ"
АДМИН








Нийгэм







