Dark Light
Нийгэм | 2022-04-07

Бар, туулай, бич, тахиа жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022.4.7, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6/

ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САР

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

Аргын тооллын: 2022.4.7, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 06.19-19.30

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага:

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10