Dark Light
Нийгэм | 2022-04-07

Ерөнхий боловсролын сургуулиудад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад болзошгүй гамшгийн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зорилгоор 2019 оноос гамшгийн эрсдэлийн үнэлгээг зохион байгуулсан.

Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын 34 сургууль, Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш ажилчдад сургалт зохион байгуулж, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр сургуульд тохиолдох магадлалтай гамшгийн аюулыг тодорхойлж, эмзэг байдал, чадавхыг үнэлж, сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах арга зүйн зөвлөмжийг өгч, цаашид сургуулиуд гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10