Dark Light
Нийгэм | 2022-04-07

“Богд хан” уулын мод руу тархсан ойн түймрийг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Богд хан” уулын “Богины-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 6-ны өдрийн 15:42 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 11 км зам туулан 16:00 цагт очиход 30 га талбайн шар өвс шатсаны улмаас “Богд хан” уулын мод руу тархан ойн түймэр гарч байсан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Нийслэлийн Аврах анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид “Богд хан” уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд,  “Пажеро” клуб, “Хаски” мото клубын гишүүд, сайн дурын хүмүүс 7 цаг ажиллаж унтраасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10