Dark Light
Нийгэм | 2022-04-07

Туркийн ардын хөгжмийн мастерууд Улаанбаатар театрт тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид Монголд тоглохоор ирээд байна. “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтод Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болохоор саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, толилуулах юм.

Уран бүтээлчид Турк ардын хөгжмийг Монголын ард түмэнд таниулах зорилгоор төрөл бүрийн аялгуу гаргадаг уламжлалт хөгжмийн зэмсгээр гайхалтай аялгуунуудыг тоглоно. Тоглолт  дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд 19:00 цагаас Улаанбаатар театрын тайзнаа болох юм. Монголоос Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн Хангарди найрал хамтран тоглоно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10