Dark Light
Нийгэм | 2022-04-07

ЭХЭМҮТ, Кристина Ноблийн Хүүхдийн сан хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, ЭШСГХ эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа,  Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон, Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал П.Жамьян, Хүний нөөцийн албаны дарга, хуулийн зөвлөх Б.Цэцэгмаа, гадаад харилцааны мэргэжилтэн Э.Лхагвадэмбэрэл нар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар дараах чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо. 

Бүгд Найрамдах Ирланд Улсын Хүүхдийн эрүүл мэндийн төв (Children's Health Ireland)-ийн баг бүрэлдэхүүн ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагтай хамтран ажиллах

Хүүхдийн мэс заслын үеийн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний сургагч багш бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах 

Эмч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улс дахь эх, хүүхдийн эрүүл мэнд, салбарын мэргэжилтнүүдэд олон талын үр өгөөжтэй ажлуудын эхлэл нь болж байгааг дуулгахад таатай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10