Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмжийг 17 судлагдахууны чиглэлээр боловсруулан https://medle.mn/ сайтын багшид зориулсан цэсэд 04 дүгээр сарын 05-нд байршууллаа.
Тус зөвлөмжийг 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах-Хосолсон сургалтын арга зүй” зөвлөн туслах, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан.
Зөвлөмж нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн улиралд судлах, оношлох болон сургуульд суурилсан үнэлгээгээр хоцрогдол ихтэй гэж оношлогдсон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын хүрээнд нэгж болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаагаар дамжуулан багшид дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм.
Оношлох болон сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, анализ
Нэгж хичээлийн арга зүйн жишиг төлөвлөлт, ээлжит хичээлийн арга зүйн санаа
Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад багшид өгөх зөвлөмж гэсэн үндсэн бүтэцтэй.
https://medle.mn/ сайтад ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нар өөрийн нэвтрэх эрхээр хандан зөвлөмжийг татан авч хэрэглэнэ.
Тус сайтаар дамжуулан сургууль, орон нутгийн түвшинд зөвлөмжийн хэрэглээ ямар байгаа талаар статистик мэдээллийг нэгтгэх, асуулга судалгаа авах, түүнд үндэслэн арга зүйн дэмжлэгийн цаашдын чиглэлийг тодорхойлохоор төлөвлөж байна.
АДМИН








Нийгэм







