Dark Light
Нийгэм | 2022-04-07

Хүүхэд хүчирхийллийг эсэргүүцэж, сургуулийн сэтгэл зүйч үсээ хусууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг мэдээллээ.

Тэрээр "Манай сургуулийн захирлын нөхөр манай сургуульд Орос хэлний цагийн багшаар ажилладаг. Ширээн дээр сандал, сандлын хажууд сурагчийн цүнх нь байсан юм байна лээ. Цүнхээ авах гэж байгаад сандал унагааснаас болж багш нь хүүхдийг зодсон. Хүүхэд хэсэг хугацаанд газар хэвтэж уйлсныхаа дараа гэртээ харьсан. Ээж нь юу болсныг асуухад үнэн учрыг хэлсэн байгаа юм. Хүүхэд хичээлдээ явах хүсэлгүй болсон байсан учраас би эргэж очин, гэрийнхэнтэй нь болон хүүтэй ганцаарчилж уулзсанаар 28-наас хичээлдээ ирсэн. Хүүгийн биеийн байдлын хувьд баруун талын гуя хөхөрсөн байсан" гэв.

Улмаар Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг энэ төрлийн асуудлыг тэвчиж чадахгүй болохоо илэрхийлж,  БШУЯ-ны гадна талбайд үсээ хусаж, тэмцлээ илэрхийлэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10