Dark Light
Нийгэм | 2022-04-07

Баянзүрх дүүрэгт 131 гарааш буулгаж, газар чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тухайлбал өнөөдөр Баянзүрх дүүргийн 6-р хороо 18 байрны зүүн талын 10 гарааш, 18 чингэлгийг буулгалаа. Өмнө нь тус хороонд 42 гарааш буулгаж, газрыг чөлөөлж байсан. 

Оршин суугчдаас тухайн байршилд хийгдэх бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар санал авах ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороо Эрүүл мэндийн төвийн зүүн тал, 111-р байрны урд талд 40 гарааш, Орос 14-р сургуулийн хойно байрлах 54 гарааш, Баянзүрх дүүргийн 7-р хороо 31 байрны зүүн талын 9 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил хийгдлээ. Баянзүрх дүүрэгт зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажил ийнхүү үргэлжлэн хийгдсээр байна. Үүний дараа оршин суугчдаас санал авч, тухайн саналыг үндэслэн тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх юм. 

Иргэд хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгаж, зөв төлөвлөлт хийн, ногоон байгууламж нэмэгдүүлж байгаад талархан, хамтран дэмжиж оролцож байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10