Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах шийдвэр гарсан.
Тус захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо, 16-р сургуулийн урд талын нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 14ш тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт явган хүний зам, авто зогсоол бүхий тохижилт хийх юм.


АДМИН








Нийгэм







