Хууль зүйн сайд Х.Нямбаатар төв талбайд жагсаж буй иргэдийн шаардлагыг хүлээн авч, Ерөнхий сайдад танилцуулахаа мэдэгдлээ.
Тэрээр: "Өнөөдөр залуусын төлөөлөл Монгол улсын засгийн газарт 7 төрлийн шаардлага тавьсан байна. Шаардлагад :
1. Үнийн өсөлтөд засгийн газар арга хэмжээ авах
2. Цалингаа нэмэх
3. Татварын дарамтаа хэмжээ хязгаартайгаар нэмэх
4. Үндсэн хуулийн дээр гарсан ковидын хууль, зөрчлийн хуулиа өөрчлөх
5. Цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодогоо болих
6. УИХ-ын гишүүн иргэд хоорондоо хуулийн хувьд эрх тэгш байх
7. Эрүүгийн хуулийн 22.1 авилга албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг өөрчлөх гэдэг шаардлагуудыг тавьсан байна.
Дээр тавьсан шаардлагад хэвлэл мэдээллийн байгууллага цахим орчноор дамжуулан нэн даруй хариу өгч гарц шийдэл гаргахыг шаардаж байна. Хэрэв мэдэгдэлд хариу өгч зоригтой шийдвэрүүд гаргахгүй бол залуус нэгдсээр байх болно" гэсэн байна шаардлагыг хүлээн авлаа.
Тус 7 асуудлаар яаралтай засгийн газрын зүгээс байр сууриа илэрхийлэхийг залуучууд шаардсан. Энэ шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулна. Маргааш хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ 7 асуудалд ямар арга хэмжээ авч байгаа талаар хариу өгнө" гэлээ.
АДМИН








Нийгэм







