Хаврын хуурайшилтын улирал эхэлж ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан газрын даргын 2021 оны А/99 дүгээр тушаалаар батлагдсан журмыг мөрдүүлэх ажлын хүрээнд бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор өглөөний 04:10 цагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа.Бие бүрэлдэхүүнийг зарлан мэдээллийн “ЦУГЛАР” “Улбар шар” кодтой дохиогоор ажиллуулж, алба хаагчдын офицер цүнх, хээрийн хувцас, биед байх зүйл, хээрийн үүргэвчинд үзлэг хийж бэлтгэл бэлэн байдлыг шалгасан юм.
Зарлан мэдээллийн дохиогоор тус газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс, Захиргааны удирдлагын хэлтэс, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн бие бүрэлдэхүүн ажиллалаа.
Бэлтгэл бэлэн байдал шалгах ажлын хэсгийг Дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар ахалж, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Л.Тэгшбаяр, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ж.Алтанхуяг, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Батмөнх, Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Ганболд нар зохион байгуулсан.Үзлэгийн явцад заагдсан зөрчлийг арилгуулах талаар хурандаа Э.Эрдэнэбаатар алба хаагчдад үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







