Dark Light
Нийгэм | 2022-04-08

Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцнууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Хөгжлийн банк нь мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан банкнаас олгосон зээлийн багц мэдээлэл болох нийт 66 зээлдэгчийн зээлийн мэдээлэл, эргэн төлөлтийн мэдээллийг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олон нийтэд нээлттэйгээр тогтмол мэдээлж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк (Монголбанк)-аас манай банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Д/д

Санхүүжүүлсэн төслүүд

Төсөл хэрэгжүүлэгч

Байршил

1

Ё Блок орон сууцны барилга барих төсөл

Бэрэн Групп ХХК

СБД, 11-р хороо, Хангай хотхоны 518, 519, 520, 521, 522, 523, 524 дүгээр байрууд, Г525 дугаар байрны 30 авто зогсоол

 

2

“Буман залуус” орон сууцны хороолол

Пирамид-Орд ХХК

ХУД, 19-р хороо, “Буман залуус” хотхоны 201, 202, 203, 204 дүгээр байрууд

3

“La Colina” (хуучнаар “Наран-Ухаа”) төсөл

Модун ХХК

ХУД, 21-р хороо, “La Colina” хотхоны 446, 447, 448, 449 дүгээр байрууд, автозогсоол

4

Шинэ эрдэнэт” төсөл

Строй Инвест ХХК

Орхон аймаг, Эрдэнэт хот, “Шинэ эрдэнэт” орон сууцны 16, 17А байрууд


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10