Dark Light
Нийгэм | 2022-04-08

Ослын буулт хийсэн онгоц хоёр хэсэг хуваагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боинг 757-200 ачааны онгоц Коста Рикагийн Хуан Сантамариа олон улсын нисэх буудлаас хөөрөөд удалгүй техникийн гэмтлийн улмаас нэн яаралтай ослын буулт хийх зөвшөөрөл хүссэн байна. DHL компанийн онгоц Хуан Сантамариад эргэж газардахдаа хоёр хэсэг хуваагдаж, сүүл нь тасарчээ.

DHL компанийн мэдээлснээр онгоц хоёр хэсэгт хуваагдсан ч дотор нь байсан нислэгийн багийн гишүүд азаар гэмтэж бэртээгүй байна. Нэг хүнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулахаар болжээ. 

Гватемал улсыг чиглэсэн нислэгийн үеэр гидравлик систем доголдсон байна. Ослын шалтгааныг тогтоохоор онгоцыг эзэмшдэг DHL компани болон нисэх буудлын мэргэжилтнүүд ажиллаж байна. 

Онгоц хоёр хэсэгт хуваагдсан тул нисэх буудлын үйл ажиллагааг таван цагийн турш зогсоожээ. Онгоцны хуваагдсан эх биеийг холдуулсны дараа нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Үүний улмаас 8,500 зорчигч бүхий 57 нислэг саатжээ.

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10