Dark Light
Нийгэм | 2022-04-08

Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа дуусгавар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан. Тус шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорацаас Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдэд ХААН Банкны салбар, тооцооны төвүүдээр дамжуулан даатгалын нөхөн төлбөр олгосон.

Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагаа 3 жил үргэлжилж 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болсныг мэдэгдье.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10