Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Бага хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 340 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т/ 4 сарын 9-ний өдрийн 18:00 цагийн орчим бага насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 10-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасаг, Хилийн 0166 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Төрийн банк, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, “Шугшаа-Уул” ХХК, “Өсөх зоо” ХХК, “Мак” ХХК, “Баатар ван” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд М /8 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 4 сарын 10-ны өдрийн 15:55 цагт тус багийн “Их хажуу” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон байна.
Нийгэм | 2022-04-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







