Dark Light
Нийгэм | 2022-04-11

Хүн амины ноцтой хэргийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг үйлдэгдсэн бөгөөд алба хаагчид сэжигтэй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.

Хүний амь насыг хохироож хэргийн газраас оргон зугтаасан холбогдогч “Б”-г тус хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Батжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Баяртсайхан нар шуурхай эрэн сурвалжилж баривчилсан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамал гэх газар цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж явах хугацаанд өмссөн хүрэм нь цус болсон байдалтай сэжигтэй иргэн тааралдсаныг шалгахад тухайн иргэн зугтаах гэсэн үйлдэл гаргасан байна. Энэ хугацаанд 102 дугаарт “Хүн хутгалчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийн дагуу хэргийн газар очиход дуудлага мэдээлэл өгсөн иргэн сэжиг бүхий иргэнийг “энэ хүн хутгалсан” гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу бүрэлдэхүүнтэй хамт хэргийн газрын үзлэг шалгалтыг хийн ажилласан. Тухайн сэжиг бүхий иргэнийг баривчилсны дараа дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж эрүүлжүүлэх байранд хүргэсэн.

Холбогдогч “Б” нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай. Цагдаагийн байгууллагын санд 28 удаа эрүүлжүүлэгдэж, 18 удаагийн зөрчилд арга хэмжээ авагдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн судалгаанд бүртгэлтэй, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт 2 удаа, хулгайлах гэмт хэрэгт 1 удаа тус тус сэжигтнээр холбогдон шалгагдаж байсан. Хэрэг болсон тухайн газар байсан гэрч цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудах гэсэн боловч холбогдогч “Б” нь хутга тулган айлган сүрдүүлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь амь хохирогчтой найз нөхдийн холбоотой. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах танил айлдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас хүйтэн мэс хэрэглэн биед нь халдаж амь насыг нь хохироосон. Амь хохирогч “Б” нь 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Холбогдогч этгээд “Б” нь 38 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан.

Таны ойр хавьд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа болон үйлдэгдэж болзошгүй этгээдүүдийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй дуудлага мэдээллийг өгч хамтран ажиллахыг уриалж байна. Холбогдогч “Б”-г яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар залилах гэмт хэрэг 3768 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10