Dark Light
Нийгэм | 2022-04-11

Хууль бусаар ан агнасан тохиолдолд 1-5 жилийн хугацаанд хорих ял шийтгэдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна. Загасыг үржлийн үед нь агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм.

Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Мөнхбат:

Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд барих, агнахыг хориглосон байдаг. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн тухайн хуульд заасны дагуу хуулийн хариуцлага тооцно. Жишээ нь: Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу хууль бусаар ан агнасан тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэдэг. Зөрчлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу амьтны тухай хууль зөрчсөн бол зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байдаг. Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан билээ. Загасыг үржлийн үед барихгүй байх нь байгаль орчноо хамгаалж буй бидний үүрэг юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10