Dark Light
Нийгэм | 2022-04-11

Төсөвт тодотгол хийхийг МАН-ын бүлэг дэмжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.11/ хуралдаж  хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт залуусын тавьсан 15 шаардлагын талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүдэд танилцуулж,  шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг хүслээ. 

Тэрбээр, бүх шатны хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, мөн авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг чухалчлан танилцуулж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдгээр асуудалд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Мөн УИХ-аас 2022 оны улсын төсөвт тодотгол хийж, зардлаа танах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх Ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Уг мэдээллийн хүрээнд МАН-ын бүлэг 2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийхийг 100 хувийн саналаар дэмжлээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10