Өнгөрсөн шөнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 00:34 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгаас зүүн хойд зүгт буюу 40 километрын зайнд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай
АДМИН








Нийгэм







