Ерөнхий боловсролын сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргүүдэд сургуулийн шинэ барилга угсралт, тохижилтын ажлууд хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил дуусах шатандаа явж байна. А,B,C блокийн барилга угсралтын ажил дуусах шатандаа, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажлууд хийгдэж байна.
2022 оны хичээлийн шинэ жилд шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тус ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Тэргүүн чансаа” ХХК хийж гүйцэтгэж байна.


АДМИН








Нийгэм







