Dark Light
Нийгэм | 2022-04-12

Цөлжилтөд өртсөн газарт хамгаалалтын ойн зурвас байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр монгол орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртжээ. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн буй.

Өнгөрсөн хоёр жил  цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баян бүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах үйл ажиллагааг 265 га талбайд хэрэгжүүлж байна. 

Ойн судалгаа хөгжлийн төвийн Ой үржүүлэх, нөхөн сэргээлтийн албаны дарга   Г.Ганзориг: "Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд цөлжилт болон шар шороон шуурганаас хамгаалах зорилгоор нийт тэрбум модныхоо 30 орчим хувийг зөвхөн цөлжилтөөс хамгаалах үйл ажиллагаанд зориулна гэсэн тооцоо судалгаа бид гаргаад байгаа. Монгол улсын хэмжээнд цөлжилтөд өртсөн талбайгаараа газар  нутгийнхаа 20-с илүү хувьд хүрсэн аймгуудаа бид зориудаар элсний нүүдлээс хамгаалах хамгаалалтын ногоон зурвас байгуулах, говь хээрийн цөлд байгаа усны цэгүүд, баян бүрдлүүдийг хамгаалах зурвасууд, элсний нүүдлээс шалтгаалж  авто болон төмөр замуудад модоо тарихаар төлөвлөөд байна" 

Баянхонгор аймгийн БОАЖГазрын дарга Э.Ганзориг: "Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа байдаг.  Баянхонгор аймаг 20 сумтайгаас 14 нь цөлжилтөд өртсөн. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2030 он дуустал 20 сая мод тарьж ургуулахаар хариуцлагын гэрээ байгуулсан. 2022 оны төлөвлөлтөөр бол  500.000 модыг тарьж ургуулах төлөвлөгөөтэй байна. Бэлтгэл ажил хангагдсан"

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10