Dark Light
Нийгэм | 2022-04-12

Төмөр замын инженерүүд БНСУ-д сургалтад хамрагдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн ахлах инженер Д.Мандаа, Дохиолол төвлөрүүлэлт, хориглолын инженер Л.Отгон-Эрдэнэ нар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн дохиолол холбооны ажлын хүрээнд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа сургалтад хамрагдаж байна. Тэд Солонгосын Гүррү дижитал диспетчерийн төвийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сургалтын хүрээнд монголын талын инженер техникийн ажилтнууд “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-ийн сүүлийн үеийн дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн талаар туршлага судалж,  дохиоллын системийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагаатай  мөн танилцжээ.

Тус сургалт нь сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжлэх бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК, “Зүүнбаян төмөр зам” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10