Ховд аймагт зохион байгуулагдаж буй төр хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй ярилцаж бүтээлчээр хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэгт Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:" Ил тод хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээл гарц шийдэл" илтгэлийг хэлэлцүүлэв. Тэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх зэрэг орон нутагт үүсдэг асуудал болон тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг талаар хууль эрхзүйн талаас нь тодорхой саналыг тавив.
Ховд аймгийн хэмжээнд хайгуулын 49 ашиглалтын 36 нийт 7.6 сая га талбайг хамарсан 85 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс 2020 онд хувийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ.
АДМИН








Нийгэм







