Dark Light
Нийгэм | 2022-04-12

Кыргызстаны эмэгтэй "Их гурвал" Улаанбаатарт ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дөрөвдүгээр сарын 19-24-нд Улаанбаатарт болох бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Кыргызстаны хүчирхэг баг манай оронд ирэхээр болжээ. Кыргызстан улсаас “Токио-2020” олимпын мөнгөн медальт дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Айпери Медет Кызы гэсэн эмэгтэй “Их гурвал”-аас гадна өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий мөнгөн медальт Эрназар Ахматалиев (70 кг), хүрэл медальт Алибек Осмонов (65 кг) тэргүүтэй эрчүүд Улаанбаатар дэвжээнд хүч үзэх юм.

Эрэгтэйчүүд:

57 кг: Алмаз Шамбеков: Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө (2018 он)

61 кг: Улубек Жолдошбеков - 23 хүртэлх насны дэлхийн аварга (2019 он), өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн аварга Меерим Жуманазарова, 

65 кг: Алибек Осмонов - ДАШТ-ий хүрэл (2021 он), Исламын орнуудын наадмын мөнгө (2018 он)

70 кг: Эрназар Ахматалиев - ДАШТ-ий мөнгө (2021 он), 23 хүртэлх насны дэлхийн аварга (2021 он) 

74 кг: Исламбек Орозбеков - Азийн АШТ-ий хошой хүрэл (2020, 2021 он)

79 кг: Арсалан Будажапов - Азийн аварга (2020 он)

86 кг: Сайакбай Усупов - Азийн АШТ-ий хошой хүрэл (2016, 2021 он)

92 кг: Мирлан Чыныбеков

125 кг: Муразар Жаппуев

Эмэгтэйчүүд:

62 кг: Айсулуу Тыныбекова: “Токио-2020” олимпын мөнгө, ДАШТ-ий хошой алт (2019, 2021 он), нэг хүрэл (2017), “Жакарт-2018” Азийн наадмын аварга, Азийн дөрвөн удаагийн аварга (2016, 2017, 2019, 2021 он)

68 кг: Меерим Жуманазарова: “Токио-2020” олимпын хүрэл, дэлхийн аварга (2021 он), Азийн АШТ-ий нэг алт (2021 он), хошой хүрэл (2018, 2019 он), залуучуудын ДАШТ-ий мөнгө (2019 он), хүрэл (2017 он)

76 кг: Айпери Медет Кызы: ДАШТ-ий хүрэл (2021 он), 23 хүртэлх насны ДАШТ-ий алт (2021 он), хүрэл (2019 он), “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө (2020, 2021 он)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10