“Тэр бум” мод тарих хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах гэрээг Засгийн Газартай байгуулсан. Үүнээс Манлай сумын нутагт Оюутолгой ХХК 1 сая, Эрдэнэс Тавантолгой ХК 1,5 сая мод, ард иргэд 166 мянган мод тарих юм.
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой ХК Манлай суманд тарьж ургуулах 1,5 сая модны гэрээг тус сумын Засаг дарга П.Баасанцогттой байгууллаа. Аймгийн БОАЖГ, Манлай сумын ЗДТГ, Эрдэнэс Тавантолгой ХК хамтран #мод тарих газрын байршлаа тодорхойлох нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байна.
АДМИН








Нийгэм







