Dark Light
Нийгэм | 2022-04-12

Бритни Спирс бие давхар болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэрт дуучин Бритни Спирсийн эцэг түүнийг асран хамгаалах эрхээсээ татгалзаад хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл 40 настай дуучин бүсгүй өөрийн Инстаграмын 40 сая дагагчдаа бие давхар болсноо зарласан байна. 

Бритнигийн эцэг түүнийг асран хамгаалах эрхээс татгалзсанаар дуучин бүсгүй гэр бүл зохиох, дахин хүүхэдтэй болохоо бие даан шийдвэрлэх эрхтэй болсон юм. Тэрээр өөрийн хамтрагч хувийн дасгалжуулагч Сэм Асгаритай гэр бүлийн харилцаатай болохыг хүсч байгаагаа өмнө хэлж байжээ.

Өсвөр насны хоёр ч хүүгийн ээж Бритни ийнхүү гурав дахь хүүхдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж байна. Хоёр дахь хүүгээ төрүүлэхдээ сэтгэл санааны хүнд байдалд орж байсан дуучин бүсгүй сүүлийн хоногуудад аялалд явахдаа жин ихээр хаясан бөгөөд жирэмсний тестээр шалгаж үзэхэд бие давхар болсныг нь баталсан гэжээ. 

Бритни 28 настай Сэм Асгаритай 2016 онд танилцаж, тэд өнгөрсөн жилийн есдүгээр сард сүй тавьсан билээ.

Эх сурвалж: The Guardian

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10