Dark Light
Нийгэм | 2022-04-13

Нью-Йорк хотын метроны буудалд зэвсэгт халдлага болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мягмар гарагийн өглөөний 08.30 цагт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт байрлах Сансет Паркийн 36 дугаар гудамжны метроны буудалд зэвсэгт халдлага болов.

Барилгын ажилтны өмсгөлтэй, утааны маск зүүсэн, галт зэвсэгтэй этгээд галт тэрэг зогсох үед утаа ялгаруулагч ашиглан өөрийгөө далдалсны дараагаар зорчигчид руу гал нээж, улмаар 29 хүнийг шархдуулжээ. Уг хэргийг терроризмын үйлдэл гэж үзэхгүй байна хэмээн Нью-Йорк хотын цагдаагийн газраас мэдэгдээд байна.

Тус хотод манай улсын 400 гаруй иргэн оршин суудаг бөгөөд уг халдлагад монгол иргэд өртөөгүй болно.

Иймд тус улсад суугаа монгол иргэд шаардлагагүй тохиолдолд хүн олон цугласан үзвэр, үйлчилгээний газруудаар явахгүй байх, нийтийн тээврийг аль болох ашиглахгүй байх, хэрэв явах тохиолдолд дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

АНУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭC

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10