Dark Light
Нийгэм | 2022-04-13

Путины ойрын холбоотон Виктор Медведчукийг Украинд саатуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украинд Аюулгүй байдлын албаны тусгай ажиллагааны үеэр “Амьдралын төлөө-сөрөг хүчний платформ” намын улс төрийн зөвлөлийн даргаар ажилладаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай Украины улс төрч Виктор Медведчукийг саатуулжээ.  

Тус намыг Оросыг дэмжигч нам хэмээн үйл ажиллагааг нь зогсоосон билээ.

Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.  Хоёрдугаар сарын сүүлчээс хойш Оросыг дэмжигч улс төрч хэмээгдэн гэрийн хориод байх үедээ оргосон юм.

"Украины аюулгүй байдлын албаны ачаар тусгай ажиллагаа явууллаа! Сайн байна" гэж Зеленский бичээд, баривчлах ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь гаргана гэж нэмж бичжээ.

Эх сурвалж: Настоящее время


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10