Dark Light
Нийгэм | 2022-04-13

Сэлэнгэ мөрөнд унасан байж болзошгүй автомашиныг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” мөрөнд усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 134 км замыг туулан 14:56 цагт очиж “Портер” загварын автомашинтай иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Сэлэнгэ” мөрөнд “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл 8 км-т усаар завьтай урсаж, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:49 цагт түр зогсоосон. 4 сарын 13-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ. Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс тус тус ажилласан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10