Dark Light
Нийгэм | 2022-04-13

Мал хариулахаар яваад сураггүй болсон иргэдийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Төгрөгийн магнай” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км/ 4 сарын 12-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин Э, Т, Н нар нь мотоцикльтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 4 сарын 12-ны өдрийн 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэнтэй хамтран 4 сарын 12-ны өдрийн 20:30 цагаас эхлэн малчин Э /60 настай, эрэгтэй/, Т /40 настай, эмэгтэй/, Н /20 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:15 цагт Үйзэн багийн “Төгрөгийн магнай” гэдэг газраас баруун зүгт 10 км-т “Овоот толгойт” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Зэлийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км/ малчин Э нь 4 сарын 12-ны өдрийн 11:00 цагийн үед мотоцикльтой малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуулагыг 4 сарын 12-ны өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч ар гэрийн хүмүүс хамтран 4 сарын 12-ны өдрийн 20:50 цагаас эхлэн малчин Э /57 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 22:18 цагт тус багийн “Зэлийн-Ус” гэдэг газраас баруун хойд зүгт 6 км-т “Энгэрийн-Ар” гэдэг газар малчин М-ийнд байсныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10