Dark Light
Нийгэм | 2022-04-13

3.5 магнитуд түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430 удаа болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн жилүүдэд Монгол оронд газар хөдлөлтийн идэвхжил маш их нэмэгдэх болжээ. Тодруулбал, Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд нийт 159,396 удаагийн газар хөдлөлт болсон ба үүнээс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 430, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болж үүнийг дагасан давтан чичирхийлэл болсоор байна.

Иймд монголчууд бид өдөр тутамдаа байнга бэлэн байдлаа хангаж, анхаарал хандуулах ёстой байгалийн том гамшиг бол газар хөдлөлт юм.  

Газар хөдлөлтийн гамшгийг хохирол багатай даван туулахын тулд гамшгийн голомтод ажиллаж буй удирдлагын штабын гол тулгуур багана нь харилцаа холбоо байдаг. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед харилцаа холбооны хэрэгслийн тусламжтайгаар  олон хүний амь насыг аврах, нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтад орох, эмх замбараагүй байдлаас урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэрхэн солилцох зэрэг арга замыг эрэл хийх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гамшгийн үеийн харилцаа холбооны кластер байгууллага хамтран “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлагыг зохион байгуулж байна. 

Тус сургалт, дадлага 2022.04.13-14-ний өдрүүдэд 09.00-16.00 цагийн хооронд үргэлжилнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10