Dark Light
Нийгэм | 2022-04-13

Засгийн газар баасан гарагт ээлжит бусаар хуралдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцжээ.

- Төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл батлах тухай,

- Хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх тухай, 

- Монгол Улсын Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, цаашид авах арга хэмжээ, 

- Монгол Улсын 2022 оны төсвийн хэмнэлтийн бодлогын талаар,

- Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн явц зэрэг 40 асуудлыг хэлэлцэв.

Ирэх баасан гараг буюу 2022.04.15-ны өдөр Засийн газар ээлжит бусаар хуралдаж 2022 төсвийн тодотголыг хэлэлцэнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19