Dark Light
Нийгэм | 2022-04-13

Виктор Медведчукийг олзлогдсон Украинчуудаар солилцохыг санал болгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр видео мэдэгдэлдээ өчигдөр баривчлагдсан Путиний холбоотон Виктор Медведчукийг олзлогдсон Украинчуудаар солилцохыг санал болгожээ.

"Би энэ залууг Орост олзлогдсон манай охид, залуусаар солихыг ОХУ-д санал болгож байна. Манай хууль сахиулах байгууллага, цэргийнхэн ч энэ боломжийг анхаарч үзсэн" гэж Украины Ерөнхийлөгч хэлэв.

Медведчукийг Украины хоригдлуудаар солихын өмнө түүнээс нотлох баримт авч, шүүхийн шийдвэрийг хүлээх хэрэгтэй гэж Украины Дотоод хэргийн яамны зөвлөх Вадим Денисенко мэдэгдсэн.

"Бид Медведчукийн тухай ярихад хоёр зүйлийг хийх нь зөв байх болно. Тэр тодорхой нотлох баримт өгөх ёстой, учир нь тэр хамтран ажиллагсдын хөдөлгөөнд зориулж хэн, хэнд хэр хэмжээний мөнгө өгсөн талаар асар их мэдээлэлтэй байгаа. Шүүх хурлыг хурдан зохион байгуулж явуулах нь хамгийн тохиромжтой" гэж Денисенко хэлжээ.

Эх сурвалж: Настоящее время


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10