Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр барилга, угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид хотын стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлэх ажил явагдаж байгаа.
Энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гарган нутаг дэвсгэр дэх гадна зар сурталчилгааны байгууламж, хашаа хайсыг стандартад нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь явган хүний зам талбайг хааж, хөдөлгөөнд саад учрүүлж буй байршлуудад газар чөлөөлөх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллах юм. Өнөөдөр тус ажлын хэсэг хуралдаж ажлын явцын мэдээ солилцон шийдвэрлэх асуудлаа нэгтгэлээ.
Дүүргийн хэмжээнд хороодын нутаг дэвсгэрт өнгө үзэмж муутай, зөвшөөрөлгүй байршуулсан 49 байршлын 63 гадна зар сурталчилгааны байгууламж, Сууц өмчлөгчдийн холбоо болон аж ахуй нэгж байгууллагын 56 байршлын хайс хашлага буулгахаар төлөвлөн хэрэгжүүлэхэд бэлэн болжэ
АДМИН








Нийгэм







