Dark Light
Нийгэм | 2022-04-13

“Ногоон ирээдүй” төслийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“JCI Их Хүрээ” салбар байгууллагын ерөнхийлөгч Э.Одонтунгалаг “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын захирал Х.Ерхулан нар 3000 мод тарих хамтын ажиллагааны санамж бичигт /2022.04.13/ гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын эзэмшлийн талбайд “JCI Их Хүрээ” салбар байгууллага өөрийн санхүүжилтээр 3000 мод тарьж, төгөл байгуулах, Төв нь тарьсан модны арчилгаа, хамгаалалтыг хариуцах юм.

“JCI Их Хүрээ” салбар байгууллага нь “Ногоон ирээдүй”, “Нэг цэцэг, Нэг дэлхий” төслүүдийг 10 жил амжилттай хэрэгжүүлэн, сургууль, цэцэрлэгийг моджуулан, цэцэгжүүлсэн туршлагатай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих ажлыг эхлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10