Dark Light
Нийгэм | 2022-04-14

Алга болсон гэх хүү машин андуурч суун өөр суманд очсон байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт 4 сарын 13-ны өдрийн 13:00 цагийн орчим бага насны хүүхэд хичээлдээ явна гэж гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 14-ний өдрийн 01:57 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд А /10 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 02:56 цагаас зохион байгуулах явцад 4 сарын 14-ний өдрийн 07:20 цагт тус аймгийн Галуут сумын Соёлын төвийн ажилтан Ц ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, тухайн хүүхэд 4 сарын 13-ны өдрийн 19:00 цагийн орчим Галуут суманд ирсэн тухай мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон. (Тухайн хүүхдийн гэр Эрдэнэцогт суманд байдаг бөгөөд Баянхонгор суманд хамаатныдаа түр амьдарч, сургуульд явдаг байсан байна. Эрдэнэцогт сум дахь гэр рүүгээ явах гэж автомашин андуурч суугаад Галуут суманд очсон байна.)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10