"Ид шидийн орон" төвийг орон нутагт барих тендерийн сонгон шалгаруулалтын дүн албан ёсоор гарлаа. Нийт 9 аймаг 1-р шатанд материал илгээж, 2-р шатанд тус 9 аймгаас нэмэлт мэдээллийг авч сүүлийн шатанд Дорноговь, Дундговь аймгууд шалгарсан юм. 4 сарын 11-12-ны өдрүүдэд Лантуун дохио ТББ-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 аймгийг зорьж дэд бүтэц, газар, байршил, аймгийн нөөц боломж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төсөл хэрэгжүүлэх баг хамт олон, орон нутгийн дэмжлэг гээд бүхий л боломжуудыг судлав.
Ингээд олон үе шаттай шалгаруулалтын нэгдсэн дүнгээр ДУНДГОВЬ аймагт Ид шидийн орон жишиг төв баригдахаар боллоо.
АДМИН








Нийгэм







