Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км, Хялганат тосгоноос баруун зүгт 35 км/ “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” мөрний усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 4 сарын 12-ны өдрийн 12:53 цагт хүлээн авсан.
4 сарын 13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эрэн хайх ажиллагааг тус сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар 200 метрийн радиуст, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас “Номт” гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 4 сарын 14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
АДМИН








Нийгэм







