Dark Light
Нийгэм | 2022-04-14

Б.Ялалт Танан Гарьд багийн ерөнхий менежер боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

SPS телевизийн контент хариуцсан захирал, сагсан бөмбөгийн тайлбарлагч, NBA TALK нэвтрүүлгийн хөтлөгч, 2022 оны нэгдсэн дээд лигийн комиссараар амжилттай ажилласан Б.Ялалт Танан Гарьд багийн ерөнхий менежерээр ажиллахаар гэрээ байгууллаа.

Багийн тоглогчид болон багийн эзэн Б.Буяннэмэх, дасгалжуулагч О.Баярцогт, туслах дасгалжуулагч Ц.Эрдэнэбаясгалан, гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ нар гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцож, шинэ ерөнхий менежертээ амжилт хүслээ.

Ерөнхий менежер Ялалт энэ долоо хоногоос бизнес уулзалтуудаа эхэлж, Танан Гарьд багийг дараагийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10