Dark Light
Нийгэм | 2022-04-14

Газар чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, авто зогсоол байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ. Тус чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг санаачлан зураг төслийг хийлгэж дуусаад байна. Газар чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламжийг хослуулсан, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. 

Тодруулбал, 62 дугаар сургуулийн хойд болон зүүн талд амралтын талбай, ногоон байгууламж хийх тохижилтын ажлын зураг төсөл бэлэн боллоо. Энэхүү тохижилтын ажил нь 62 дугаар сургуулийн эргэн тойронд байрлах орон сууцны оршин суугчдын дунд амрах, салхилах, тоглох зэрэг хэрэгцээнд ашиглагдана. Мөн ногоон байгууламжийн хүртээмж, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

Талбайн тохижилтын хувьд амрах модон сүүдрэвч 3, модон сандал 12, хогийн сав 7, явган зам 631.34 мкв, авто машины зогсоол, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авто машины зогсоол, зам талбайн гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг байхаар төлөвлөгдсөн.  Мөн ногоон байгууламжийн тохижилтын хүрээнд  774.87 мкв талбайг  цэцэрлэгжүүлэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10