Dark Light
Нийгэм | 2022-04-14

“Болор шигтгээ-3” хамтлаг Хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-нд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Эрдмийн хөтөч 58-р цогцолбор сургуулийн “Болор шигтгээ-3” хамтлагийн хүүхдүүд, дасгалжуулагч багш болон эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Засаг дарга “Монгол Улсаа төлөөлөн Хөгжөөн дэмжигчдийн ДАШТ-нд оролцохоор болсон авьяаслаг хүүхдүүд, дасгалжуулагч багшид нь баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гэж байгаа хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байна. Энэ бол хүүхдүүдийнхээ авьяас, ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг бол нэр хүндтэй төдийгүй маш хариуцлагатай зүйл. Та бүхнээрээ бахархаж байна. Хүүхдүүдийнхээ авьяасыг үргэлж дэмжин хөгжүүлж байгаа гэр бүл, сургуулийн хамт олонд нь талархлаа илэрхийлж, та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Алтан шар зам өлзийтэй байг. Амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн сайхан мэдээтэй эргээд баяртай уулзацгаая” гэлээ. 

“Болор шигтгээ-3” хамтлаг нь 2022 оны 01 дүгээр сарын 12-нд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах Хөгжөөн дэмжигчдийн IV тэмцээний ахлах насны ангилалд HIP HOP бүжгийн төрлөөр тэргүүн байрт шалгаран ДАШТ-нд оролцох эрхээ авчээ.  Хөгжөөн дэмжигчдийн 2022 оны ДАШТ нь энэ сарын 20-22-ны өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болно. Тус хамтлаг 20 хүний бүрэлдэхүүнтэй ДАШТ-ны ахлах насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор хоёр хоногийн дараа эх орноосоо мордоно. 

Энэ жил “Cheerleading” буюу Хөгжөөн дэмжигчдийн спорт үүсэж хөгжсөний 124 жилийн ой тохиож байгаа. Олон улсын хөгжөөн дэмжигчдийн холбоо /ICU/ нь 2004 онд АНУ-н Флорида мужийн Орландо хотноо 13 улсыг нэгтгэн анхны хурлаа хийж, албан ёсоор байгуулагдсан бөгөөд өдгөө 116 улсыг нэгтгэсэн дэлхийн хэмжээний спортын холбоо болжээ. Харин Монголын Хөгжөөн Дэмжигч Тамирчдын Холбоо /МХДТХ/ нь Mongolian Cheerleading Association /МСА/ нэрээр 2011 оны есдүгээр сарын 12-нд ICU-н 100 дахь гишүүнээр элсэн орсон. Монголын Хөгжөөн Дэмжигч Тамирчдын Холбоо нь 2017 оноос эхлэн олон улс, тив дэлхийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэн амжилттай оролцож байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10